Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулах “Вирус судлалын тулгамдсан асуудлууд” үндэсний 19 дүгээр бага хуралд оролцохыг урьж байна.
Хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 24-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү хурлаар уламжлал ёсоор орчин үеийн вирус судлалын тулгамдсан асуудлууд, вирус судлалын шинжлэх ухаанд нэвтэрч буй шинэ арга технологи, ялангуяа молекул биологийн аргууд, судалгаа шинжилгээний сүүлийн үеийн ололтуудын талаар гадаад, дотоодын эрдэмтдийн лекцийг сонсож, илтгэлийг шүүн хэлэлцэнэ.
Иймд та бүхнийг энэхүү хуралд оролцож Монгол улс дахь вируст халдварын талаар тулгамдаж буй асуудлыг хамтран хэлэлцэхэд хувь нэмрээ оруулахыг хүсч, урьж байна. Хуралд оролцох илтгэлийн хураангуйг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны дотор ирүүлэхийг хүсье. Илтгэлийн хураангуй бэлтгэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Томуугийн үндэсний төвийн вэб сайтаас дараах хаягаар үзнэ үү: http://flu.mn/56/item/2052
Нийтэлсэн огноо: 2023.10.30