Таны мэдлэгт
Энх тайван, хөгжлийн төлөөх дэлхийн шинжлэх ухааны өдөр
648

Энэ жилийн сэдэв: Шинжлэх ухаанд итгэх итгэлийг цогцлооё

Жил бүрийн арван нэгдүгээр сарын 10-ны өдөр Энх тайван, хөгжлийн төлөөх дэлхийн шинжлэх ухааны өдөр нь шинжлэх ухааны нийгэмд гүйцэтгэх үүргийг тодотгож, түүний шинэ ололт амжилтуудыг танилцуулж, энэ асуудлаар олон нийтийг хэлэлцүүлэгт татан оролцуулах зорилгоор тэмдэглэдэг. Энэ өдөр бидний өдөр тутмын амьдралд шинжлэх ухааны ач холбогдол, шууд хамаарлыг улам бүр тодруулж өгдгөөрөө онцлог юм.

Иргэдэд шинжлэх ухааны ололт амжилт, үр дүнг ойлгуулж, танилцуулснаар шинжлэх ухааныг нийгэмтэй улам бүр ойртуулна. Мөн энэ өдөр эх дэлхий гэж бидний нэрлэдэг цэнхэр гарагаа хэрхэн хамгаалж, тогтвортой байлгахад эрдэмтэн судлаачдын үүргийг онцолдог.

Энэ өдөр төрийн албан хаагчдаас эхлээд сургуулийн бяцхан сурагчид хүртэлх бүх хүмүүст хэвлэл мэдээллийн хэрэгслээр энх тайван хөгжлийн төлөөх шинжлэх ухааны өдрийн талаар мэдээлэл хүргэдэг. 

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO) энэ өдрийг бүх нийтээр хамтран тэмдэглэхийг уриалж байна.

Эх сурвалж: https://www.un.org/en/observances/world-science-day

Нийтэлсэн огноо: 2023.11.10

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter