Цаг үеийн
“Oxford Nanopore технологи ашиглан генийн дараалалд дата анализ хийх” сургалтад хамрагдав
452

ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь Алс Дорнодын Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнд “Oxford Nanopore технологи ашиглан гений дараалалд дата анализ хийх” дадлага сургалтад 2024 оны 01 дүгээр сарын 29-өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд тус төвийн Лавлагаа лабораторийн албаны чанарын менежер, вирус судлагч эмч Б.Байгалмаа, генетикч Н.Даваажав нар хамрагдлаа.

Сургалтын хүрээнд Oxford Nanopore технологи гений дата мэдээлэлд ашиглагдах программуудтай танилцах, гений дарааллын өгөгдөл дээр чанарын хяналт зураглал хийх, дата мэдээлэлд тайлбар, дүн шинжилгээ хийх, дүн шинжилгээний явцад тулгарсан асуудлуудыг хэрхэн шийдэх зэрэг сургалт явагдсан. Цаашид Лавлагаа лабораторийн алба нь сургалтын агуулгыг үе шаттайгаар дээшлүүлж, молекул биологи, биоинформатик зэрэг чиглэлээр мэргэшсэн хүний нөөц бэлтгэх зорилго тавин ажиллаж байна.

 

Нийтэлсэн огноо: 2024.02.14

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter