Зөвлөгөө
Зудын үед зоонозын халдварт өвчнөөс сэргийлье
1707

Малын сэг зэмийг ил задгай орхисноор, халдвартай сэг зэм орчныг бохирдуулан боом, галзуу, бруцеллёз, ям, бэтэг зэрэг халдварт өвчин хүнд халдварлах эрсдэл үүсдэг.

Иймээс цаг агаар дулаарахаас урьдаж малын сэг зэмийг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу булж устгуулах шаардлагатай. Малчид та бүхэн хорогдсон малын талаар харьяа мал эмнэлгийн байгууллагуудад заавал мэдэгдэж, дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй!

  • Хорогдсон малын мах, арьс ширийг ашиглахгүй байх
  • Хорогдсон мал амьтантай харьцах үедээ бээлий, маск зайлшгүй хэрэглэх
  • Малын сэг зэмтэй харьцсаны дараа гараа тогтмол угаах
  • Малын сэг зэмийг мал сүрэг, хүний хөлөөс зайтай байлгах
  • Цас зудын улмаас зэрлэг амьтад идэш хоолны дутагдалд орж малын сэг зэм, хүн, малд халдах эрсдэлтэй тулд сонор сэрэмжтэй байх

 

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

 

Нийтэлсэн огноо: 2024.03.06

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter