Таны мэдлэгт
Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн тайлан. 2024
402

Галзуу

Галзуу өвчин өнөөг хүртэл бүрэн мэдээлэгдэггүй, буруу эсвэл оношлогддоггүй байдалтай байсаар байна. Үүнтэй холбоотойгоор нас баралт, вакцин, ийлдсийн хүртээмж, мал, амьтны өвчлөлийн тохиолдол, нохойн масс вакцинжуулалтын мэдээллүүд хязгаарлагдмал байдалтай байна. Ер нь галзуу өвчний тандалт улс орны хэмжээнд сул, нас баралтын шалтгааныг буруу тайлбарлах явдал байнга гарсаар байна. Одоогийн байдлаар 71 орон хүний галзуу өвчин тогтмол гардаг ангилалд багтдаг нь эдгээр улс орнуудад нохойн галзуу болон нохойгоор дамждаг хүний галзуу өвчин гарсаар байгааг илтгэж байна. Эдгээр улс орнуудын зөвхөн 24 нь өвчлөлийн мэдээллээ 2021 онд мэдээлсэн бол 17 нь 2022 онд мэдээлсэн байна. Дэлхий даяар 2021 онд 31 улсад 1141, 2022 онд 21 улсад 795 хүний галзуу өвчний нас баралт бүртгэгджээ. Долоон улсад нохойгоор дамждаг хүний галзуу өвчний тохиолдол алаг цоог байдалтай бүртгэгдсэн бол, есөн улсад хэдийгээр нохойн галзуугийн өвчлөл тархсан ч нохойгоор дамждаг хүний галзуу өвчний тохиолдол бүртгэгдээгүй бол, долоон улсад нохойн галзуугийн тохиолдлыг хязгаарлаж чадсанаар хүний өвчлөл гараагүй байна. Мөн 82 улсад нохойн галзуу болон нохойгоор дамждаг хүний галзуу өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна. Мексик улс 2023 оны 12-р сарын байдлаар галзуу өвчнийг устгаж, нийгмийн эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэсэн цорын ганц улс болсон байна. Тус улсад галзуу өвчний эсрэг хяналтын хөтөлбөр хэрэгжүүлж, байнгын тандалтууд хийснээр сүүлийн 24 сарын турш нохойгоор дамждаг хүний галзуу өвчний тохиолдол бүртгэгдээгүй нь энэхүү батламжийг хангах үндэс болжээ.

Эх сурвалж: https://www.who.int/publications/i/item/9789240091535

 

 

Нийтэлсэн огноо: 2024.05.13

 

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter