Товч мэдээ
Хамтарсан уулзалт
348

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны харьяа Зоонозын өвчин судлалын үндэсний төв, БНХАУ-ын Бээжин хот дахь хорио цээр, хяналтын академи, ӨМӨЗО-ны Хилээр орох, гарахыг хянан шалгах, хорио цээрийн товчоо хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хооронд байгуулсан Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны протоколын хэрэгжилтийг хангуулах, хил дамнан халдварлах зоонозын өвчний эрсдэлийг бууруулах зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод 2024 оны 05 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулсан хуралд БНХАУ-ын талаас Хөх хотын Гаалийн газрын Эрүүл ахуй, хорио цээрийн хэлтэс, Эрээний Гаалийн газар, Хөх хотын Өвчин судлалын төвийн хэлтсийн холбогдох төлөөллүүд оролцов.

Хуралдааны хөтөлбөрийн дагуу 2 тал 2023 онд хил дамнасан зоонозын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр хийгдсэн ажлын тайлантай танилцаж, хэлэлцэв. 2024 оны Монгол, Хятадын боомтуудын мэрэгч, хачиг зэрэг дамжуулагчаар халдварлах зоонозын тандалт хийх, туршлага солилцох ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, энэхүү төлөвлөгөөнд хамтарсан тандалтын цаг хугацаа, бүрэлдэхүүн, судалгааны шинэ загвар, хилийн боомтын эрүүл ахуй, хорио цээрийн мэдээлэл, харилцаа, сургалт, үзүүлэх сургалтын талаар тусгалаа. Мөн Монгол-Хятадын Зоонозын халдварын 2024-2027 оны төлөвлөгөөг хэлэлцэж,  2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа төлөвлөж, 2 талаас монгол, хятад хил дээр 4 байгууллагын  (МУ-ын ГЕГ-ын ХЦХ, БНХАУ-ын Хөх хотын гаалийн газар, МУ-ын ЗӨСҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвчин судлалын төв) оролцоог хангасан хамтын ажиллагааны протоколыг үйлдлээ.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter