Онцлох
Зоонозын өвчний чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
538

Улсын хэмжээнд зоонозын  болон халдварт өвчний чиглэлээр ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн дунд онол, практикийн туршлага солилцох, чадавхжуулах сургалтыг 2024 оны 05 сарын 16-17 ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтад 21 аймгийн ЭМГ, НЭ, 14 аймгийн ЗӨСТ, Улаанбаатар хотын 9 дүүргийн ЭМТ-ийн нийт 80 гаруй мэргэжилтэн оролцлоо. Сургагч багш нараар ХӨСҮТ, ЗӨСҮТ, Мал эмнэлгийн хүрээлэн, ШУТИС, Орон зайн академийн эрдэмтэн судлаач багш нар оролцож, зоонозын халдварт өвчний тандалт судалгаа, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд орчин үеийн дэвшилтэд технологи, арга аргачлалд, цахимд суурилсан хэлбэрээр хичээл зааж, илтгэл тавилаа.

Сургалтаар зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, цаашдын хандлага, ялган оношилгоо, эмчилгээ, зоонозын өвчний мэдээллийн систем ба ЗИС программын ашиглалт цаашид өргөжүүлэх, хиймэл оюун ухаанд суурилсан зоонозын халдварт өвчний оношилгоо, хяналтын арга хэмжээ зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, дадлагажууллаа.

Нийтэлсэн огноо: 2024.05.27

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter