Иргэдэд
Боомын өвчний тохиолдол бүртгэгдлээ
635

Төв аймгийн Мөнгөнморьт суманд шалтгаан тодорхойгүй үхсэн малаас халдвар авсан боомын хүний өвчлөлийн сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдэж, тархвар судлал, эмнэл зүй, молекул биологийн шинжилгээ /PCR /-ээр боомын арьсны хэлбэр болох нь 2024.06.05-ны өдөр батлагдлаа.

Боом өвчин нь арьсан дээр өвөрмөц хатиг, хар тав үүсгэдэг, нянгийн гаралтай хурц хордлогоор илэрдэг зоонозын халдварт өвчин юм. Газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамждаг тул малын түүхий эд боловсруулах, ноос ноолуур, арьс ширтэй харьцах, мал нядлах үед малчид халдвар авах өндөр эрсдэлтэй.

 

Нийтэлсэн огноо: 2024.06.06

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter