You are here: Home / Зоонозын өвчин / Зоонозын өвчнүүд / Иргэдэд / Цаг үеийн / Хоол хүнсээр дамжих зоонозын халдвараас сэргийлье
Өнөөдөр Хүнсний аюулгүй байдлын дэлхийн өдөр тохиож байна.
Хоол хүнсээр дамжих – Зоонозын халдвар өвчнүүд
- Бруцеллёз– Өвчтэй мал амьтны түүхий ба дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, түүхий сүү, бяслаг, цөцгий, амьтны халуун цус зэргээр хоол боловсруулах замаар халдварлана.
- Боом– Мах махан бүтээгдэхүүн болон боомын үүсгэгчээр бохирлогдсон хүнсний зүйлийг дутуу боловсруулан хэрэглэх явцад халдварлана
- Тарваган тахал– Өвчилсөн тарваганы түүхий дотор эрхтэн болон дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх явцад халдварлана.
- Хумхаа болон холерын вибрионоор бохирлогдсон ус, хоол хүнсний бүтээгдэхүүнийг түүхий болон дутуу боловсруулж хэрэглэх үед халдвар авч өвчилнө.
- Бэтэг – Бэтгийн үүсгэгчээр бохирлогдсон жимс, ногоо хэрэглэх явцад халдвар авна.
Хоол хүнсээр дамжих зоонозын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
- Хоол хүнсийг сайтар чанаж, болгож хэрэглэх
- Ан, амьтны гаралтай мах, түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх
- Хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах
- Жимс, эмийн ургамал түүсний дараа гараа тогтмол угааж дадах
- Цагаан идээ боловсруулахдаа гараа сайтар угааж хэрэглэх
- Хоол хүнс бэлтгэхэд хэрэглэдэг бүх гадаргуу, сав суулга, багаж хэрэгслийг тогтмол угааж цэвэрлэх, халдваргүйтгэх
- Гал тогоонд шавж, мэрэгч, бусад амьтан орохоос сэргийлэх
- Ундны усны чанар аюулгүй байдлыг хангах
Нийтэлсэн: 2024.06.07