Зоонозын өвчин
Зоонозын халдварт өвчний агуулагч амьтан цуврал 2: Тарвага
209

Тарвага нь экологийн тэнцвэрт байдлыг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг төдийгүй олон амьтны үүрлэх орон байрыг бэлтгэж өгдөг биологийн ач холбогдолтой. Мөн хөрс, агаарын солилцоог хангаж, ургамалжилт  болон ургамал нөхөн сэргэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг экологийн түлхүүр амьтан юм. Гэвч хүмүүс тарвага агнаж өвчих үедээ арьс салстаа гэмтээх, түүхий болон шүүрхий эд эрхтнийг залгиснаар тахал өвчнөөр өвчилдөг.

Хууль бусаар тарвага агнасан этгээдэд торгууль, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна амьтны аймагт учруулсан экологи-эдийн засгийн хохирлыг 2 дахин өсгөж төлүүлнэ.

Иймээс хүн бүр байгаль орчин, ан амьтнаа хайрлахын зэрэгцээ эдийн засаг, эрүүл мэндээ бодож хууль бусаар тарвага агнаж хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхаарна уу. Энэ нь таны эрүүл мэнддээ болон байгаль орчиндоо хүргэж буй том ач тус юм.

Нийтэлсэн огноо: 2024.08.14

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter