Онцлох
Сийлхэмийн тарваган тахлын байгалийн голомт өндөр идэвхтэй байна
426

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн (ТТЭСЭШХ), Алтайн тарваган тахал эсэргүүцэн судлах станц (ТТЭСС)-ын эмч, мэргэжилтнүүдийн хамтарсан баг Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумд, Цагааннуур тосгоны хил орчмын Сийлхэмийн тарваган тахлын байгалийн голомтот нутагт 8 дахь жилдээ 2024 оны 7 дугаар сарын 15-аас эхлэн 21 хоногийн хугацаанд тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.

Байгалийн голомтын тандалт судалгаанд 27 секторын 2245 кв.км талбайг хамруулснаас судалгаа хийгдсэн талбайн 12.0% буюу 252 кв.км талбайд тарваган тахлын эпизоот үргэлжлэн явагдаж байгааг тогтоолоо.

Тандалт судалгааны үр дүнг аймгийн Засаг дарга А.Камелият, Онцгой комиссын гишүүдэд эрсдэлийг бууруулах арга хэмжээний зөвлөмжийн хамт ОХУ-ын Эрхүү хотын ТТЭСЭШХ-ийн Биологийн ШУ-ны Доктор В.М.Корзун, ЗӨСҮТ-ийн тархвар судлагч Д.Отгонбаяр нар танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн орон нутгийн радиод тарваган тахал өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэлтийн талаар сэрэмжлүүлэг ярилцлага өглөө.

Нийтэлсэн огноо: 2024.08.12

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter