Таны мэдлэгт
Бичил биетний эсрэг эмийн тэсвэржилт (AMR)-ийн Дэлхийн долоо хоног
296

Бичил биетний эсрэг эмийн тэсвэржилт (AMR)-ийн Дэлхийн долоо хоног

2024 оны 11 дугаар сарын 18-24

Сурга. Дэмж. Одоо үйлд.

Нян, вирус, мөөгөнцөр зэрэг бичил биет шимэгчдэд бичил биетний эсрэг эмийн тэсвэржилт (ББЭТ – AMR) үүссэн үед бичил биетний эсрэг эмийн бодисууд үйлчилгээ үзүүлэхээ больдог. Бичил биетний эсрэг эмэнд дасал үүссэний улмаас антибиотик болон бусад нянгийн эсрэг бодисуудын эмчилгээ үр дүнгүй болж, халдвар нь эмчлэхэд хэцүү эсвэл боломжгүй болж, өвчин тархах, хүндээр өвчлөх, нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг.

ББЭТ-ийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх дэлхийн долоо хоног (The World AMR Awareness Week-WAAW) нь эмэнд тэсвэртэй халдварын гаралт, тархалтыг бууруулах зорилгоор нэг эрүүл мэнд үзэл баримтлалын оролцогч талуудын дунд ББЭТ-ийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, шилдэг туршлагыг сурталчлах олон улсын хэмжээний арга хэмжээ юм. Энэхүү тэмдэглэлт долоо хоногийг жил бүрийн 11 дүгээр сарын 18-24 өдрийн хооронд тэмдэглэдэг.

Энэ жилийн ББЭТ-ийн мэдлэгийг дээшлүүлэх дэлхийн долоо хоног (WAAW)-ийн сэдэв нь “Сурга. Дэмж. Одоо үйлд.” Энэ сэдвийг дэлхий даяар хүн, амьтан, ургамал, хүрээлэн буй орчны эрүүл мэндийн салбарын оролцогч талуудын дунд явуулсан цахим санал асуулгын 200 орчим хариултуудаас үндэслэн шийдвэрлэсэн.

Бичил биетний эсэрэг эмийн тэсвэржилт нь дэлхийн хэмжээнд тулгарч буй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хямрал юм. Энэ нь хүн, малын эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл, байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Эмэнд тэсвэртэй эмгэг төрүүлэгчид  дэлхий нийтэд аюул учруулсаар байна. Хэдий тийм ч үүний эсрэг олон нийт болон оролцогч талуудын мэдлэгийг дээшлүүлэхийн тулд илүү их зүйлийг хийснээр гэтэлж болно. Тиймээс энэ жилийн сэдэв нь дэлхийн хамтын нийгэмлэгийг ББЭТ-ийн талаар сонирхогч талуудад мэдлэг олгох, зоримог амлалтуудыг сурталчлах, ББЭТ-ийн эсрэг тодорхой арга хэмжээ авахыг уриалж байна. Тухайлбал, 2024 оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейн дээд түвшний уулзалт, Дэлхийн Дээд Түвшний Сайд нарын ББЭТ-ын асуудлаарх дөрөв дэх бага хурал нь улс төр, санхүүгийн үүрэг амлалт, мөн ББЭТ-ийн хариу арга хэмжээний хариуцлагыг нэмэгдүүлэх нь чухал цонх болж байна. Бүх шатанд улс төрийн хүчирхэг удирдлага, нөлөөлөл, хариуцлага шаардлагатай байгаа бөгөөд одоо л ажиллах цаг нь болсон.

Та илүү мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар орж үзээрэй.

Эх сурвалж: https://www.who.int/campaigns/world-amr-awareness-week/2024

Нийтэлсэн огноо: 2024.09.17

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter