2024 оны 10 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Эрхүү хотын ТТЭСЭШХ-ийн түүхт 90 жилийн ойд зориулсан “Нутаг дэвсгэрийн эрүүл ахуйг хамгаалахад болон тарваган тахал, бусад гоц аюулт халдварт өвчин тархах эрсдэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, практикийн XVII хурал боллоо.
Хуралд Оросын Холбооны Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Холбооны улсуудын 150 гаруй эрдэмтэн судлаачид оролцож 42 эрдэм шинжилгээний илтгэлийн хүрээнд зоонозын болон байгалийн голомтот халдварт өвчний талаарх сүүлийн үеийн судалгааны үр дүн, чиг хандлага, олон улсын хамтын ажиллагаа болон тархвар судлалын ноцтой байдлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, боловсон хүчнийг сургах зэрэг тэргүүлэх чиглэлийн асуудлыг хэлэлцлээ.
Хурлын нээлтэд Эрүүл мэндийн яамны Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд үг хэлж Эрүүл мэндийн сайдын мэндчилгээг уншиж гардууллаа.
ЗӨСҮТ, орон нутгийн ЗӨСТ-өөс нийт 6 мэргэжилтэн илтгэл хэлэлцүүлэн, илтгэл өгүүллээ хурлын эмхэтгэлд хэвлүүлэн оролцлоо.
Нийтэлсэн огноо: 2024.10.15