Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс аймаг, нийслэлийн ЗӨСТ-үүдийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор дэмжлэгт хяналтыг зохион байгуулж байна.
Увс, Завхан, Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүдэд “Дэмжлэгт, хяналтын баг” 2025 оны 6 дугаар сарын 8-14-ний өдрүүдэд ажиллаж, байгууллагуудын үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, стандартын хэрэгжилтэд үнэлгээ өгч, сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
Энэхүү ажил нь зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн, бодит үр дүнтэй ажил бөгөөд гарсан үнэлгээ, зөвлөмжийг холбогдох шийдвэр гаргагч нарт танилцуулж, салбарын хөгжлийг дэмжих чухал алхам болох юм.
Нийтэлсэн огноо: 2025.06.12