ЗӨСТ
Өмнөговь аймгийн Хүрмэн суманд хачгаар дамжих халдварын тандалт судалгаа хийлээ
25

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв Хүрмэн суманд хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох зорилгоор тандалт судалгаа хийлээ.
Тус тандалтын хүрээнд хачиг тархах боломжтой биотопыг сонгон, нийт 16 цэгт дарцаг/цаг ажиллуулан H.asiaticum, D.nuttalli зүйлийн 636 ширхэг хачиг цуглуулан зүйлийн бүрдлийг тогтоон, шинжилгээнд дээжилсэн.
Мөн орон нутгийн иргэдийн дунд хачгаар дамжих халдварын талаарх мэдлэг, хандлага, эрсдэлийг үнэлэх судалгаанд Хүрмэн сумын эрсдэлт бүлгийн 40 хүнийг хамруулан зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт, зөвлөгөө, Ерөнхий боловсролын сургуулийн 68 сурагчдад “Хачигт халдвараас сэргийлэх нь” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтэлсэн огноо: 2025.06.18

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter