Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо болон Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв хамтран “Аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалт-2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч их эмч Б.Ууганжавхаа “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ, ахуйн шавж, мэрэгч устгал халдваргүйжүүлэлтийн талаарх ерөнхий ойлголт” сэдвээр танилцуулга сургалт хийлээ.
Тус сургалтаар аялал жуулчлалын бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, байгалийн голомтот халдварын эрсдэл, түүний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ахуйн шавж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааны талаарх ойлголтыг өгсөн нь оролцогчдын талархлыг хүлээлээ.
Нийтэлсэн огноо: 2025.06.17