Цаг үеийн
Монгол Улсын зоонозын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
12

Зоонозын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн 2026 оны 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөний эхний өдөр аймаг, нийслэлийн Зоонозын өвчин судлалын 14 төвийн удирдлагууд “Зоонозын өвчин судлалын төвийн 2025 оны үйл ажиллагааны ололт, амжилт, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлага солилцон санал бодлоо хуваалцав.
Мөн энэ үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала болон Эрүүл мэндийн яамны төлөөлөл Монгол Улсын зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор лабораторийн зарим тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Зөвлөгөөний хоёр дахь өдөр Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны ололт амжилт, хэрэгжүүлсэн онцлог үйл ажиллагаа, цахимжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр хийсэн ажлын үр дүнг танилцуулж, салбарын бодлого төлөвлөлт, цаашдын хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдвэрлэх гарц, боломжийн талаар өргөн хүрээнд хэлэлцлээ.
Энэхүү зөвлөгөөн нь зоонозын салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, цаашдын зорилт, чиглэлээ тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.

Нийтэлсэн огноо: 2026.06.16

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter