ЗӨСҮТ-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, анагаах ухааны доктор, клиникийн профессор, зөвлөх зэрэгтэй тархвар судлагч Зэвиймядагийн Адъяасүрэн ОХУ-ын “Улсын хэрэглээний микробиологи ба биотехнологийн судалгааны төв”-өөс 2016 онд шинээр эрхлэн гаргаж буй “Бактериология” шинжлэх ухаан-практикийн сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.
Анагаах ухааны доктор З.Адъяасүрэн нь 1977 – 2015 онд тус төвд нян судлагч, тархвар судлагч тасгийн эрхлэгч, дэд захирал, зөвлөхөөр ажиллаж байсан, туршлагатай нян судлагч, тархвар судлагч, зохион байгуулагч, эрдэмтэн юм.
Түүний мэдлэг, чадвар, туршлагыг үндэслэн энэ сэтгүүлийн редакцийн зөвлөлд Монголыг төлөөлөх эрдэмтэн гэж үнэлсэн байна.
Уг сэтгүүлийн редакцийн зөвлөлд ОХУ болон Дундад Азийн орнуудын тэргүүлэх эрдэмтэд байгаагийн дотор Монгол эрдэмтэн орсон нь нэр хүндийн асуудал юм.
Эрхэм хүндэт доктор З. Адъяасүрэн тандаа баяр хүргэж амжилт хүсье