Онцлох
Хүүхэд багачуудад зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн цувралыг хамтарч эрхлэн гаргалаа
1418

Монгол улсын Шинжлэх ухааны академиас хоёр дахь жилдээ оюутан, сурагчдад зориулан эрхлэн гаргаж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 12 бүтээлийн нээлтийн ёслолын ажиллагаа 2016 оны 12-р сарын 12-нд БСШУСЯ-нд боллоо. Цуврал бүтээлийн 21 дэх товхимлыг ЗӨСҮТ-ээс “Хачгаар халдварлагддаг өвчнөөс сэргийлэх нь” сэдвээр боловсруулж хэвлүүллээ.

Эдгээр товхимол нь хүүхэд залууст шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой бөгөөд өнгөрсөн жилийн цуврал бүтээлүүдтэй харьцуулбал илүү энгийн үгээр хялбаршуулан бичсэнээрээ онцлогтой бөгөөд цуврал бүтээлийг бүх шатны сургуулийн хүүхдүүд, оюутнуудаас гадна шинжлэх ухааны ойлголтыг сонирхдог энгийн иргэд ч гэсэн унших, танин мэдэх боломжтой юм.

Энэ үеэр тус цувралыг нийслэлийн 117 ерөнхий боловсролын сургууль, төрийн өмчит их сургуулийн номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит “Улаанбаатар хотын төв номын сан”, “Үндэсний төв номын сан”-д  тус тус бэлэглэв.

ЗӨСҮТ-ээс эрхлэн гаргасан “Хачгаар халдварлагддаг өвчнөөс сэргийлэх нь” товхимол (№21)-той аймаг, нийслэлийн ЗӨСТ-үүд болон ЗӨСҮТ-ийн номын сангаас танилцаж болно.

tovhimol2 tovhimol3

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter