ЗӨСТ
Өмнөговь ЗӨСТ-ийн хамт олон
1802

Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарын шинэ жил болж,шагналын хур буусан сайхан үдэш байлаа. Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн дарга Д.Алтанчимэгийн ажил хөдөлмөрийг төр засгаас өндөрөөр үнэлж Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнав.

ЗӨС-ийн хамт олон улиран одож буй оны ажлаа дүгнэж байгууллагын аваргуудаа шалгарууллаа. Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст оюун ухаанаа харамгүй зориулж Зоонозын халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх шинжилгээ судалгааны ажил үйлстээ өндөр амжилт гаргаж хамт олноо хошуучлан ажилласан амьтан судлалын лаборант Д.Сугир “Байгууллагын аварга“ болж, нягтлан бодох Ш.Түмэнцэцэг “Тэргүүний мэргэжилтэн” болж бусдыгаа  манлайллаа.

Байгууллагын төсөв санхүүгийн үйл ажиллагааг  Монгол улсын төсвийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нийцүүлэн УСНББОУСтандартыг мөрдөн ажиллаж, 2016 оны ажлаараа мэргэжил нэгт нөхдөө тэргүүлэн ажиллаж “Аймгийн оны шилдэг нягтлан бодогч”-оор нягтлан бодогч Ш.Түмэнцэцэг шалгарлаа.

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн салбараас шилдгүүдээ шалгаруулан өвгөний бэлэг гардуулахад шимэгч судлалын лаборант Д.Наранцэцэг, нян судлалын лаборант Ц. Амарзаяа, анчин жолооч Д. Мөнхтөр нар шалгаран өвлийн өвгөн аавын бэлэг гардан авлаа.

Umnugovi_medee1

Umnugovi_medee2

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter