Онцлох
ЗӨСҮТ, МХЕГ БНХАУ-тай хамтарсан үзүүлэх сургууль зохион байгуулав
1152

ДЭМБ-ын дэмжлэгээр ЗӨСҮТ, МХЕГ олон улсын эрүүл мэндийн дүрмийн заалтыг хэрэгжүүлэх, хил дамжин халдварлах зоонозын халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах үзүүлэх сургуулийг БНХАУ-тай хамтран Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод амжилттай зохион байгуулав. Үзүүлэх сургуулийг “Төмөр замын боомт дээр халдварт өвчний сэжигтэй тохиолдол  илэрсэн үед авах хариу арга хэмжээ” сэдвээр 2017 оны 05-р сарын 04-өөс 05-ны өдөрт зохион байгуулж, Монгол, БНХАУ-ын 60 гаруй төлөөлөгчид оролцож, эхний өдөр 9 илтгэл хэлэлцүүлж, хоёр дахь өдөр нь дадлага сургуулилт хийлээ.

ЗӨСҮТ-өөс “Монгол улсад бүртгэгдсэн тарваган тахал өвчний тархвар зүй, лабораторийн оношилгоо”, “Зоонозын шатгаант халдварт өвчний бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдвүүдээр Мэргэжлийн тусламжийн албаны дарга Д.Ганболд, ЭУББТСТ-ийн эрхлэгч Б.Дэлгэрмаа нар илтгэл тавьлаа.

Нийтлэсэн огноо: 2017.05.08

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter