ЗӨСТ
Эмч нарыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа
833

Хөвсгөл аймгийн ЭМГ, ЗӨСТ хамтран 2017 оны 05-р сарын 08-нд Хөвсгөл аймгийн 16 сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын, 2017 оны 05-р сарын 03-нд 24 сумын Ерөнхий боловсролын сургуулийн болон Мөрөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийт 34 эмч нарын чадавхийг дээшлүүлэх зорилгоор ЭМГ-ын сургалтын танхимд сургалт зохион байгууллаа.

Тус сургалтуудад халдвар судлагч эмч Д.Эрдэнэчимэг “Хачигт халдварын өнөөгийн байдал – хэрхэн сэргийлэх” сэдвээр лекц уншиж,  Монгол улсын Эрүүл мэндийн сайдын А/160, А/161 тоот тушаалуудыг танилцуулан мэдээлэл хийлээ. Мөн хачгаар дамжих халдвараас сэргийлэх зөвлөмжийг Ерөнхий боловсролын захирал, Сургуулийн өмнөх боловсролын эрхлэгч, эмч, нийгмийн ажилтнуудад тараан ажиллалаа.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.05.11

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter