ЗӨСҮТ-ийн хамт олон бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан 2017 оны 05-р сарын 16-ны өдөр байгууллагын гаднах тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор эзэмшил талбайд мод бут тарих, зүлэг суулгах ажлыг “Хаан” банктай хамтран зохион байгуулав.
Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төв Шинжлэх ухаан технологийн сангаас зохион байгуулж буй “Эмнэлэг-Ногоон орчин” аяныг дэмжин 2017 оны 05-р сарын 19-ний өдөр төвийн талбайд 300 мод суулгалаа.
Аяны зорилго нь нийслэл, хотын агаарын бохирдлыг бууруулах, цөлжилтийн эсрэг эрдэмтэн, судлаачдын инновацийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд үндэсний төвийн эмч, албан хаагчдын хүчийг нэгтгэхэд оршиж байгаа юм.
Нээлтийн үйл ажиллагаанд ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн захирал, доктор Д.Энхжаргал тэргүүтэй албаны хүмүүс байлцлаа.
Нийтлэсэн огноо: 2017.05.19