ЗӨСТ
Архангай аймгийн ЗӨСТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа
837

Улсын их хурлын гишүүн Ё.Баатарбилэг 2017 оны 05-р сарын 20-22-ны өдрүүдэд Архангай аймгийн Төвшрүүлэх, Цэнхэр, Эрдэнэбулган суманд ажиллалаа. Энэ хугацаандаа аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон бусад албаны хүмүүсийн хамт Архангай аймгийн ЗӨСТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын үеэр ЗӨСТ-ийн дарга Б.Эрдэнэчимэг байгууллагын үйл ажиллагаа, түүхт 50 жилийн ой тэмдэглэх болон бусад тулгамдсан асуудлаа танилцуулсан.

Улсын их хурлын гишүүн Ё.Баатарбилэг тус байгууллагын түүхт 50 жилийн ойн арга хэмжээ, ”Зоонозын халдварт өвчний тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэх, төрийн одон медальд тодорхойлогдсон хүмүүсийн шагнал олгоход дэмжлэг үзүүлэх, шинэ барилга барих хөрөнгө зэрэг асуудлуудыг бодлогын түвшинд шат дараалан шийдвэрлэхэд туслаж дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.05.24

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter