Нийслэлийн ЗӨСТ “Эрүүл мэнд-Ээлтэй орчин” бүрдүүлэх аяны төлөвлөгөөний дагуу Багануур дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төвтэй хамтран байгууллагын нийт ажилчдын хүний биеийн найрлага, артерын даралт, цусан дахь сахар тодорхойллоо.
Хүний биеийн найрлага, артерын даралт, цусан дахь сахарын хэмжээг үндэслэн 2017 оны 05-р сарын 22-ны өдөр хоолзүйч Б.Буд-Ирээдүй нь Нийслэлийн ЗӨСТ-ийн нийт 15 эмч, мэргэжилтэн, ажилчдад “Зөв зохистой хооллолт”, “Давсны хэрэглээ” сэдэвт 2 цагийн сургалт зохион байгуулав.
Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.05.24