Ажлын байрны зар
Ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна
692

Ажлын байр: Нян судлагч эмч

Тавигдах шаардлага:

Боловсрол:

  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг хүний их эмчээр төгссөн
  • Лабораторийн чиглэлээр резидентээр төгссөн бол давуу талтай

Ерөнхий шаардлага:

  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан,
  • Багаар ажиллах чадвартай,
  • Мэргэжлийн чиглэлээр орос, англи хэлний ярианы болон бичгийн зохих мэдлэгтэй,
  • Орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны техниктэй харьцах, компьютерийн программуудыг хэрэглэх чадвартай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Ажилдаа идэвх, санаачлагатай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Нян судлалын чиглэлээр ажиллах сонирхолтой
  • Тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет №1
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, гэрчилгээ
  • Намтар 3 үеийн
  • Иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
  • 4 хувь цээж зураг /сүүлийн 3 сард авахуулсан/
  • Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
  • Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/

Материалыг хүлээн авах сүүлийн хугацаа:

2017 оны 06-р сарын 16-ны өдөр

Хаяг: СХД, 20-р хороо Сонсголон, Автобус баазын зүүн талд ЗӨСҮТ

Холбоо барих утас: 99143996

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter