Сэлэнгэ аймгийн ЗӨСТ-ийн тандалт судалгааны баг хачгаар дамжих халдварын тандалт судалгааны ажлаар 2017 оны 04-р сарын 17-оос 04-р сарын 21-ний хооронд мөн 05-р сарын 06-аас 05-р сарын 08-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Хүдэр, Ерөө сумдад 2 удаа тандалт судалгаа хийлээ.
Тандалт судалгааны үеэр хачгаар дамжих халдварын байгалийн голомтын болон хүн амын дунд асуумж судалгааг хийж, цуглуулсан нийт хачгаа Япон улсын Ямагучи их сургуульд шинжлүүлэхээр хүргүүлсэн. Ерөө, Хүдэр, Алтанбулаг сумдын бага эмч, сувилагч нарт зоонозын халдварт өвчин болон “Хачигт халдвараас урьдчилан сэргийлье” сэдэвт сургалт зохион байгуулан хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх санамж хуудас тараав. Мөн Ерөө сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “БТЕГ” ХХК-ны ажилчид болон ард иргэдэд сургалт сурталчилгаа хийж, ЭМТ-ийн зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг шалган туслаж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.
Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.05.31