ЗӨСТ
Архангай аймгийн Цэнхэр суманд гамшгаас хамгаалах команд штабын сургууль хийлээ
1123

Архангай аймгийн ЗӨСТ аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу 2017 оны 05-р сарын 29-31-ний өдрүүдэд Цэнхэр суманд аймгийн Онцгой байдлын газартай хамтран “Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, Зоонозын халдварт өвчний үед засаг захиргааны байгууллагаас авах хариу арга хэмжээ” сэдвээр сумын Гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд сургалт зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд “Шинэ ба сэргэн тархах халдварт өвчин”, “Зоонозын халдварт өвчний үед засаг захиргаанаас авах арга хэмжээ” сэдвээр хичээл зааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч санамж, зурагт хуудас гарын авлагаар хангасан. Мөн хүн, малын боом өвчнөөр цагийн байдал зарлан дадлага сургууль хийлээ.
Мөн сумын эрүүл мэндийн төв үйл ажиллагаандаа ЭМС-ын 165, А/160, 161, 362, 44 тоот тушаалууд судлан мөрдөж байгаа эсэх, ЭМС-ын 165-р тушаалын дагуу дуудлагын групп томилж, ажил үүргийн хуваарь баталсан эсэхэд хяналт тавьж, зоонозын халдварт өвчний үеийн бэлэн байдлыг хянаж хангуулж ажиллалаа.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.06.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter