Тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгаа Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт Монгол-Оросын хамтарсан тандалт, судалгааны ажил эхэллээ.
Тандалт судалгааны ажилд Монгол улсын талаас ЗӨСҮТ, Баян-Өлгий аймаг дахь ЗӨСТ, ОХУ-ын талаас Эрхүү хот дахь Сибирь Алс Дорнодын тарваган тахлын эрдэм шинжилгээний хүрээлэн, Алтайн тарваган тахал эсэргүүцэн судлах станцын эмч, мэргэжилтнүүд 2 улсын хил орчимд тандалт хийж, тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдалд үнэлгээ дүгнэлт өгөх юм.
Нийтлэсэн огноо: 2017.06.30