ЗӨСТ
Дундговь аймагт тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээ хийлээ
1285

Дундговь аймгийн ЗӨСТ-ийн 2017 оны эпизоотологи хайгуул шинжилгээний төлөвлөгөөний дагуу Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт 2017 оны 06-р сарын 15-ны өдрөөс 06-р сарын 22-ыг хүртэл хугацаанд байгалийн голомт хяналтын  тандалт, хайгуул шинжилгээг  хийлээ.

Дэлгэрцогт сумын Цахиурт бригад орчмын 45000 га талбайг хамруулсан тус тандалт шинжилгээнд мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, тоошил, тархалтын судалгааг хийж, 5 зүйлийн 72 жижиг мэрэгч амьтан олзворлолоо. 175 га талбай газраас махчин шувууны гулгидас, үлийн цагаан оготны зэм, жижиг мэрэгчийн нүхний амсарын бүүрэг зэргийг цуглуулан лабораторийн шинжилгээ хийлгэхээр хүргүүлээд байна.  

Тухайн хайгуул шинжилгээ хийсэн нутгийн нийт 18 өрхийн 45 иргэнээс тарваган тахал өвчний мэдлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэргийг агуулсан асуумж, судалгааг авч, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тухайн өвчнөөс гарах эрсдэлийн талаар яриа таниулга хийн,  зоонозын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тараалаа.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.06.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter