ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтэст Монголын хэт авиан оношилгооны нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор С.Сонин, Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд ЗӨСҮТ-ийн бэтэг өвчин хариуцсан мэргэжлийн багийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Уг хурлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт 2017 оны 07-р сарын 09-ний өдөр зохион байгуулагсдан “Бэтэг өвчний урьдчилсан сэргийлэлт” сэдэвт олон улсын хурлын талаарх мэдээллийг танилцуулав.
Тус уулзалтаар бэтэг өвчний өнөөгийн байдал, оношилгоо, илрүүлэг мэдээллийн тогтолцоог цаашид хэрхэн бэхжүүлэх, гадаад дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлж, мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулахад чиглэсэн төлөвлөгөөт үйл ажиллагааг эхлүүлэхээр тохиролцоонд хүрлээ.
Нийтлэсэн огноо: 2017.08.02
Tag Бэтэг