Нийслэлийн зоонозын өвчин судлалын төвийн тархвар судлагч эмч Д.Цэгмид, сургалт хариуцсан мэргэжилтин Б.Алтан-Уяа нар Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн нийт 220 эмч, эмнэлгийн ажилтан нарт Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160, А/161 дугаар тушаалын дагуу “Тарваган тахал өвчний үед эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ” сэдэвт 12 цагийн сургалтыг 2017 оны 08 дугаар сарын 09 – 18-ны хооронд зохион байгууллаа.
Тус сургалтыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/594 дугаар захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны “Хүн, мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, яаралтай бэлэн байдлыг хангах тухай” А/109 дугаар тушаал, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2017 оны А/29 дугаар тушаалуудыг тус тус үндэслэн зохион байгууллаа.
Сургалтыг зохион байгуулахад хамтран ажилласан Эрүүл мэндийн төвүүдэд талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.
Нийслэлийн ЗӨСТ