ЗӨСТ
Тарваган тахлын гүнзгийрэл шинжилгээ хийлээ
935

Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн 2017 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу 07 дугаар сарын 26-аас 08 дугаар сарын 17-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байдрагийн цурав Заг-Байдрагийн өр голомтонд тарваган тахлын байгалийн голомтын гүнзгийрэл шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Тус гүнзгийрэл шинжилгээгээр 8 секторын 72000 га талбайд ажиллаж, 192 га-д үндсэн агуулагчийн тооллого, 24 га-д бүлийн ажиглалт, 8 удаа махчин шувуудын тооллого, 15 хавхат хоног 12 удаа, 100 зангат хоног 12 удаа, нийтийн хайгуул 20 удаа гүйцэтгэсэн. Шинжилгээний явцад цуглуулсан махчин шувууны гулгидас, тарваган тахлын үндсэн болон дэд агуулагчын үс, ноолуур, нүх, ноохойноос гадны шимэгчийг цуглуулан зүйлийн бүрдлийг тодорхойлж лабораторийн шинжилгээ хийж байна.

Хүн амын дундах тандалт шинжилгээг Галуут сумын 4-р баг,  шумуулаар дамжих халдварт өвчний хүн амын дундах тандалт шинжилгээг Жаргалант сумын 1-р багийн иргэдээс авч мэдлэг хандлага, халдварлах эрсдэлийг тогтоосон.

Шинжилгээ хийх хугацаанд Жаргалант сумын эрүүл мэндийн төв, голомтот нутагт нутаглаж байгаа 795 хүн амд тарваган тахал өвчнөөс сэргийлэх сургалт сурталчилгаа хийж,  380 ширхэг санамж материал тараан ажиллалаа.

Баянхонгор аймгийн ЗӨСТ

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter