• ЗӨСТ
    Увс аймгийн ЗӨСТ “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

    Увс аймгийн ЗӨСТ-өөс “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн бүх 8-р ангийн нийт 500 гаруй сурагчдад “Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх” нь сэдвээр сургалт хийлээ. Сургалтын үеэр 350 ширхэг санамж хуудсыг тараалаа. Мөн дээрх сэдвийн хүрээнээс гадна тарваган тахал, боом, хачигт халдвар, өвчнүүдээр сурагчдад товч мэдээлэл хүргэлээ. 2017 оны 10-р сарын ...read more →

    885
  • ЗӨСТ
    Сургагч багшийн сургалт хийлээ

    Өмнөговь аймгийн ЗӨС Төвийн календарчилсан төлөвлөгөөний дагуу Ханхонгор, Мандал-Овоо, Цогт-Овоо сумдын онцгой комиссийн гишүүд нийт 61 хүнд “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт СУРГАГЧ БАГШ бэлтгэх 1 өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтаар Зоонозын халдварт өвчний тухай, Өмнөговь аймаг дахь зоонозын халдварт өвчний байгалийн голомтын тухай, Галзуу өвчний эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ, Хачгаар дамжих халдварын ...read more →

    3042
  • ЗӨСТ
    Эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулж байна

    Завхан аймгийн засаг даргын 2017.08.31-ний өдрийн А/322 дугаар  захирамж,  Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 2017.09.08-ны 1/419 тоот  албан даалгаврын хүрээнд аймгийн 24 сумдын төв замуудад эргүүл хяналт, шалгалт хийж, тарваганы мах, түүхий эд, нойтон арьс зэргийг оруулахгүй байх, эргүүл  шалгалтыг  эрчимжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал ...read more →

    1371
  • ЗӨСТ
    Эргүүл шалгалтаар тарвага хураан авч устгалаа

    Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 8 сарын 30-ний өдрийн  а/375 тоот  захирамжаар томилогдсон хяналт шалгалтын багийнхан 9 дүгээр сарын 7-ний өдөр Цагаан давааны постонд ажиллаж байхдаа суудлын жижиг тээврийн хэрэгслээс тарваганы тулам 27, бүтэн тарвага 1, нийт 28 ширхэг хурааж ЗӨСТөвийн лабораторит авчран  шинжлэхэд тарваган тахлын үүсгэгч, эсрэг төрөгч илрээгүй. Хяналт шалгалтаар хураагдсан 28 ...read more →

    1748
  • ЗӨСТ
    Хяналтын пост ажиллаж байна

    Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн амьтан судлалын баг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Налайх, Тэрэлжийн А24 дүгээр постонд илрүүлсэн Төв аймгийн Эрдэнэ сумаас 1 ширхэг тарваганы тулам тээвэрлэгдэж ирсэн дуудлагын дагуу газар дээр нь очин хяналт тавин, ариутгал хийлээ. Илэрсэн тулмыг лабораторид шинжлүүлэхээр хүлээлгэн өгөв. Лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа ба шинжилгээний хариу 2017 ...read more →

    1271
  • ЗӨСТ
    Бруцеллёз өвчний шинжилгээнд хамтран ажиллаа

    Баянхонгор аймгийн салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2017  оны 08-р сарын 14-өөс 08-р сарын 21 – ний өдрүүдэд Баянхонгор аймгийн ЗӨСТ, Хүнс хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн албатай хамтран Бруцеллёз өвний тандал шинжилгээг Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан сумдын малчид, Баянхонгор сумын хүнсний зах дээр  мах, сүү цагаан идээний худалдаа эрхлэгчид нийт 191 хүнээс ...read more →

    1651
  • ЗӨСТ
    Тарваган тахлын гүнзгийрэл шинжилгээ хийлээ

    Ховд  аймгийн ЗӨСТөвийн 2017 оны Байгалийн голомт хяналтын шинжилгээний батлагдсан төлөвлөгөөний дагуу тарваган тахлын гүнзгийрэл шинжилгээг Ховд, Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт 2017 оны 07-р сарын 20 -оос 08-р сарын 13-ны хооронд 25 хоногийн хугацаанд  хийж гүйцэтгэв. Гүнзгийрэл шинжилгээний хүрээнд Хөх сэрх, Түмтийн өр голомтын 7 сектор 61500 га талбайг хамруулан эпизоотын тархалтыг тогтоох, тарваган тахлын үндсэн болон дэд агуулагч болох тарвага, урт сүүлт зурам, Монгол огдой болон бусад жижиг хөхтөн амьтдын ...read more →

    1047
  • ЗӨСТ
    Тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдварт өвчний байгалийн голомт хяналтын шинжилгээ хийлээ

    Нийслэлийн ЗӨСТ-ийн 2017 оны байгууллагын батлагдсан төлөвлөгөөний дагуу тарваган тахал, түүнтэй хам тохиолдох халдварт өвчний байгалийн голомт хяналтын шинжилгээг 2017 оны 08 дугаар сарын 16-аас 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Тус шинжилгээг Хэнтийн дэрлэгүүн, Туулын цурав, Богдхан уулын өр голомттой хил залгаа орших Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 хорооны ...read more →

    1470
  • ЗӨСТ
    “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт зурагт хуудас байршууллаа

    Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/594 дугаар захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны “Хүн, мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, яаралтай бэлэн байдлыг хангах тухай” А/109 дугаар тушаал, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн ...read more →

    1827
  • ЗӨСТ
    Эрүүл мэндийн байгууллагуудад сургалт зохион байгууллаа

    Нийслэлийн зоонозын өвчин судлалын төвийн тархвар судлагч эмч Д.Цэгмид, сургалт хариуцсан мэргэжилтин Б.Алтан-Уяа нар Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн нийт 220 эмч, эмнэлгийн ажилтан нарт Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160, А/161 дугаар тушаалын дагуу “Тарваган тахал өвчний үед эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ” сэдэвт 12 ...read more →

    1815
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter