Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/594 дугаар захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны “Хүн, мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, яаралтай бэлэн байдлыг хангах тухай” А/109 дугаар тушаал, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2017 оны А/29 дугаар тушаалыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төв, 1, 3, 4, 5 дугаар хороо, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Хэрлэн худалдааны төв, Хэрлэн хүнсний зах, Эко хүнсний зах, томоохон хүнсний дэлгүүр болон гудамж талбайн мэдээллийн самбаруудад “Тарваган тахлаас урьдчилан сэргийлье” сэдэвт 251 ширхэг зурагт хуудсыг байршуулав.
Нийслэлийн ЗӨСТ