ЗӨСТ
Тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдварт өвчний байгалийн голомт хяналтын шинжилгээ хийлээ
1438

Нийслэлийн ЗӨСТ-ийн 2017 оны байгууллагын батлагдсан төлөвлөгөөний дагуу тарваган тахал, түүнтэй хам тохиолдох халдварт өвчний байгалийн голомт хяналтын шинжилгээг 2017 оны 08 дугаар сарын 16-аас 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Тус шинжилгээг Хэнтийн дэрлэгүүн, Туулын цурав, Богдхан уулын өр голомттой хил залгаа орших Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэр Сонгины булан, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Нумтын ам, Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумдын нутгаар нийт 12 сектор буюу 108.000 га талбайд хийлээ.

Шинжилгээгээр цуглуулсан мэрэгч амьтан, тэдгээрийн гадны шимэгч болон махчин шувуудын гулгидасны дээжинд лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Судалгааны хугацаанд тарваганы тооллого 12 га талбайд, үлийн цагаан оготны тооллого 6 га талбайд, дагуур огдойн тооллого 4 га талбайд, урт сүүлт зурамны тооллого 2 га талбайд, монгол чичүүлийн тооллого 1 га талбайд, махчин амьтдын тооллого 5 удаа, махчин шувуудын тооллого 5 удаа тус тус гүйцэтгэлээ. Хайгуул шинжилгээгээр тарвага болон мэрэгч амьтдын зэм, үхдэл тааралдаагүй.

Мөн судалгааны үеэр эрсдэлт бүлгийн 69 хүнээс тарваган тахал өвчний мэдлэгийн түвшин тогтоох асуумж судалгааг авсан.

Нийслэлийн ЗӨСТ

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter