ЗӨСТ
Тарваган тахлын гүнзгийрэл шинжилгээ хийлээ
985

Ховд  аймгийн ЗӨСТөвийн 2017 оны Байгалийн голомт хяналтын шинжилгээний батлагдсан төлөвлөгөөний дагуу тарваган тахлын гүнзгийрэл шинжилгээг Ховд, Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт 2017 оны 07-р сарын 20 -оос 08-р сарын 13-ны хооронд 25 хоногийн хугацаанд  хийж гүйцэтгэв.

Гүнзгийрэл шинжилгээний хүрээнд Хөх сэрх, Түмтийн өр голомтын 7 сектор 61500 га талбайг хамруулан эпизоотын тархалтыг тогтоох, тарваган тахлын үндсэн болон дэд агуулагч болох тарвага, урт сүүлт зурам, Монгол огдой болон бусад жижиг хөхтөн амьтдын тооллогыг хийх, нүхний амсрын шимэгчийн зүйлийг бүрдлийг тогтоох зэрэг ажлуудыг гүйцэтгэлээ. Мөн лабораторийн шинжилгээнд хамруулахаар жижиг хөхтөн амьтдын зэм, үхдэл, махчин шувуудын гулигдас цуглуулав.

Шинжилгээний явцад зарим зүйлийн махчин амьтад болон махчин, ус, намгийн шувуудын тооллого хийж, зүйлийн бүрдлийг тогтоолоо.

Ховд аймгийн ЗӨСТ

 

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter