ЗӨСТ
Архангай аймагт эргүүл шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна
1272

Архангай аймгийн Засаг даргын а/374, а/375, а/376 дугаар захирамжаар Малын гоц халдварт болон халдварт өвчин дамжин тархах, гадны аймаг, сумдын гоц халдварт өвчин гарсан бүс нутгаас амьд мал тээвэрлэх, тууварлах, отор нүүдэл хийх, шилжилт хөдөлгөөнийг хориглох, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарваганы түүхий түүхий мах, нойтон арьсыг төв суурин газарт оруулахгүй байх, аймгийн нутаг дэвсгэрт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг 2 жилээр хориглосон тухай захирамжуудыг хэрэгжүүлэн ажиллаж 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эргүүл хянал, шалгалт хийж, байнгын хяналтын цэгийг ажиллуулж байна.
Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх, эргүүл хяналтын ажлыг Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль, орчин аялал жуулчлалын газар, Зооноз өвчин судлалын төв хамтран хэрэгжүүлж байна. 09 дүгээр сарын 01-05-ныг хүртэл хугацаанд төв замуудын байнгын постоор дамжин өнгөрсөн нийт 400 гаруй автомашинд үзлэг шалгалт хийж, жолооч зорчигч 850 хүнд санамж боршур тараан зөвлөмж тараагаад байна.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.09.11

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter