Жил бүр дэлхийн 100 гаруй улсын хүн эмнэлэг, мал эмнэлгийн үйлчилгээ хязгаарлагдмал газруудад амьдардаг мянга мянган хүн энэхүү өвчнөөр өвчилж нас бардаг. Галзуу өвчний хяналтын программыг амжилттай хэрэгжүүлэхэд дараах 3 үйл ажиллагааг чухалчилдаг. Үүнд:
- Олон нийтийн оролцоо, мэдлэг, боловсрол,
- Нохдын масс дархлаажуулалт,
- Өртөлтийн дараах хүний дархлаажуулалт.
2030 он гэхэд хүний галзуу өвчнийг бүрэн устгах уриалгын дор улс орнууд энэхүү өвчинтэй тэмцэх өөрсдийн үйл ажиллагааг сайжруулж байна.
Баримт 1. Галзуугаар өвчилсөн тохиолдолд үхлээр төгсдөг. Галзуугаар өвчилсөн тэжээмэл болон зэрлэг амьтад (ялангуяа нохой)-д хазуулж, уруулснаар хүмүүс галзуу өвчний халдвар авдаг. Өвчний нууц үе янз бүр байдаг ч ихэвчлэн 2-3 сар байдаг. Галзуугийн вирүс халдвар авсан амьтны төв мэдрэлийн тогтолцоонд хүрснээр өвчний шинж тэмдэг илэрч, нас баралтаар төгсдөг.
Эх сурвалж: http://who.int/features/factfiles/rabies/en/#&gid=1&pid=10