ЗӨСТ
Говь-Алтай аймгийн ЗӨСТ нүүдлийн шувуудын ажиглалт хийлээ
1455

Говь-Алтайн аймгийн ЗӨСТ-ийн биологич Н.Сумъяабазар, лаборант Г.Нэргүй нар Тайшир сумын нутаг дэвсгэр болох Завхан гол, Гэгээн нуур орчимд нүүдлийн шувууны ажиглалт судалгааг 2 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Тус ажиглалт судалгааны хүрээнд Завхан голын татам, Гэгээн нуурын орчимд ус намгийн шувуудын сүрэглэлт, зүйлийн бүрдлийг тогтоолоо. Ажиглалт судалгаанд хондон ангир, хүрэн толгойт цахлай, гэзэгт шунгуур, тураг гогой зэрэг ус, намгийн шувууд тоологдсон бөгөөд ус намгийн шувууд ихэнх нь нүүдэллэсэн байна.
Мөн Тайшир сумын Эрүүл мэндийн төвийн тарваган тахлаас хамгаалах өмсгөлд үзлэг хийв. Тарваган тахлын хамгаалах өмсгөл 6 байгаа ч шаардлага хангасан өмсгөл 3 байна. Өнгөрсөн 4 сард өмсгөл болон өмсөх тайлах дараалалд үзлэг хийхэд хангалтгүй байсан.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.10.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter