Дундговь аймгийн ЗӨСТ “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг 2017 оны 09-р сарын 28-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус өдөр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
- Аймгийн Онцгой байдлын хэлтэсийн Аюулаас сэргийлэх цогцолбор FM-ээр “Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” сэдвээр иргэдэд зориулсан мэдээллийг нэвтрүүлэв
- Аймгийн Мандал үйлчилгээний төвийн өмнөх талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав
- Иргэдэд галзуу өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар яриа таниулга хийв
- “Галзуу өвчнөөс сэргийлье”, “Галзуу өвчний талаарх ойлголт”, “Нохой эзэмшигчдийн анхааралд – Иргэн таны үүрэг” сэдэвт санамж хуудсуудыг сурталчилгааны самбарт байршуулж, 385 ширхэг санамж хуудсыг иргэдэд тараав.
- Мөн өдөр сурталчилгааны электрон самбараар 3 цагийн турш “Галзуу өвчнөөс хэрхэн сэргийлэх” сэдэвт видео шторк гаргаж, сурталчиллаа.
- Able-ээр сумдын ЗДТГ-тай галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллах зөвлөмжийг албан тоотоор хүргүүллээ.
Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.10.02