ЗӨСТ
Баянхонгор аймгийн ЗӨСТ хяналт шалгалт хийлээ
1078

Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 08-р сарын 14-ний өдрийн А/592 дугаар захирамж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2017 оны 09-р сарын 08-ны 1/419 тоот албан даалгавар, Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2017 оны 08-р сарын 21-ний өдрийн 36 тоот тушаалын дагуу аймгийн төвийн зах, төв замууд, хангайн бүсийн зарим сумдаар тарвага агналт, тээвэрлэлтэнд хяналт тавих, тарваганы мах, түүхий эд, арьс зэргийг оруулахгүй байх чиглэлээр эргүүл шалгалтыг ажлын зохион байгуулан ажиллалаа.
Энэхүү ажлын хүрээнд 2017 оны 08-р сарын 17-ны өдрөөс 09-р сарын 22 хүртэлх хугацаанд аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Баянхонгор сумын Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагууд хамтран эргүүл, хяналтыг хийж ажиллалаа.
Хяналт шалгалтаар 1990 гаруй тээврийн хэрэгсэл, 5340 орчим ард иргэдэд тарваган тахал өвчний талаар сурталчилгаа, үзлэг шалгалт хийж, хураагдсан 34 тарвагыг Зоонозын халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагааны дэглэмийн зааварын дагуу устгалаа.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.10.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter