ЗӨСТ
Өмнөговь аймгийн ЗӨСT ахмадуудаа хүлээн авлаа
900

Өмнөговь аймгийн ЗӨСТ 2017 оны 10-р сарын 02-нд олон улсын ахмадын өдрөөр ахмад ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүлээн авалтанд ахмад настангууд идэвхтэй оролцож, хүндэтгэлийн зоог барьж, гарын бэлэг гардуулж, дурсгалын зураг авахуулав. Энэ үеэр аймгийн музей дээр ирсэн Үлэг гүрвэлийн гайхамшигт үзэсгэлэнг хамт олноороо үзэж сонирхов.
Мөн тухайн байгууллагын залуу үе, дунд үе, ахмад үеийн ярилцлага зохион байгуулж, ахмад буурлууд минь үнэтэй сургаалиа айлдлаа. Ахмадын ажилчдадаа эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.10.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter