You are here: Home / ЗӨСТ / Хөвсгөл аймагт “Зоонозын шалтгаант үйл явдал, НЭМ-ийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээний зааврын төсөл”-ийг танилцууллаа
Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 11-р сарын 02-ны өдрийн 08 дугаар тушаал батлагдсантай холбогдуулан “Зоонозын шалтгаант үйл явдал, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээний зааврын төсөл”-ийг ХӨСҮТ-ийн Тандал судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ахлагчтай 5 хүний бүрэлдэхүүнтэй салбар дундын Шуурхай удирдлагын нэгжийн багийнхан танилцуулан, хэлэлцүүлэг хийж, санал солилцлоо.
Дээрх үйл ажиллагаа Хөвсгөл аймгийн ЭМГ-ын сургалтын танхимд 2017 оны 12-р сарын 01-нд болж, танилцуулга сургалтанд Хөвсгөл аймгийн ЭМГ, ЗӨСТ, МХГ, Мал эмнэлэг, ОБГазар, Хилийн цэрэг зэрэг салбар дундын мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтнүүд оролцлоо.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.12.05