2017 оны 09-р сарын 21. Женев – Шимэгчээр дамждаг уйланхайт болон цулцант бэтгийн хэлбэрүүдийн өвчлөл Хятадын баруун хэсэгт бүртгэгддэг. Бэтгийн хүний өвчлөлийн тохиолдлоор Хятад улс дэлхийд тэргүүлэх хэмжээнд байна. 2012 оноос хойш хийсэн тандалт судалгааны дүнгээр Хятад улс дах бэтэг өвчний нутагшмал газруудыг тогтооход баруун зүгийн 9 муж хамрагдаж, 50 сая орчим хүн эрсдэлтэй орчинд амьдарч, 0.17 сая хүн халдвар авч өвчилсөн нь тогтоогдсон. 2005 оноос хойш Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр Бэтэг өвчнийг хянах Үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлсэн байдлаар хэрэгжүүлж байна. Ялангуяа нутагшмал газар нутгуудад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаанууд явуулж байна. Жишээлбэл: В хэт авианы оношилгоонд хамрагдах хүмүүс (яланнгуяа хөдөө тосгодын)-ийн тоо сүүлийн үед нэмэгдэж байна.
Бэтэг өвчний голомтот Сичуань мужийн Шичү тосгоны малчид хэт авиан оношилгоонд хамрагдаж байгаа нь
2011 онд 1.52 сая хүн хамрагдаж байсан бол 2014 онд 2.13 сая хүн хамрагджээ. Бэтэг өвчнийг хянах Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2010 – 2014 оны хооронд 666 сая юань (100 сая орчим доллар US)-ийг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт хийсний 87.26%-ийг засгийн газраас гаргасан байна.
2016 онд Үндэсний эрүүл мэнд ба Гэр бүл төлөвлөлтийн Комиссоос хэвлүүлсэн “2016-2020 онд бэтэг болон бусад шимэгчдээр дамжих өвчнүүдийг хянах төлөвлөгөө”-нд Бэтэг өвчнийг хянах Үндэсний хөтөлбөрийн нутагшмал газар нутгуудад хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг улам бэхжүүлэхийг зорижээ. Энэхүү төлөвлөгөөнд 2012 онд бэтэг өвчин бүртгэгдсэн 168 засаг захиргааны нэгжийг 2020 он гэхэд 104 хүртэл, өвчтэй хүмүүсийн хувийг 1-ээс дээш, нохдыг 5-аас дээш хувиар бууруулахаар заажээ. Мөн Бэтэг өвчнийг хянах Үндэсний хөтөлбөрт энэхүү өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга замыг цогц (жинхэнэ болон завсрын эзэн, өвчтөнүүдийн илрүүлэг, эмчилгээ гм.) байдлаар хэрэгжүүлэхээр шинээр заажээ.
Эх сурвалж: http://who.int/neglected_diseases/news/Combating_echinococcosis_in_China/en/