Цаг үеийн
“Төв Азийн орнуудын биоаюулгүй байдал ба биохамгаалалт” сургалтад хамрагдлаа
1257

БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдэлийг бууруулах (CBRN CoE initiative) санаачилгатай хамтран хэрэгжүүлж буй “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааг хангах үндэсний эрхзүйн орчинг сайжруулах P53” бүсийн төслийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд биоаюулгүй ажиллагааны сургагч багш бэлтгэх “Төв Азийн орнуудын биоаюулгүй байдал ба биохамгаалалт” олон улсын семинар-сургалтад Киргизстан улсын Бишкек хотод 2017 оны 11-р сарын 20-24-нд хамрагдаж гэрчилгээг авлаа.
Тус семинар–сургалтад Монгол улсын 12 байгууллагын ажилтнууд болон төслийн багийн 2 зохицуулагч оролцсон ба биоаюулгүй ажиллагаа, биохамгааллыг хэрхэн хангаж ажиллах, үнэлэх талаар сургалт зохион байгуулах зарчмуудад суралцлаа.
Сургалтад хамрагдсан 12 байгууллагын нэг ЗӨСҮТ-өөс тус төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, төслийн шинжээчийн багийн гишүүн Д.Цэрэнноров оролцож хөтөлбөрийн дагуу биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааг хангах чиглэлээр онол практикийн мэдлэгээ дээшлүүлсэн.
Сургалтын явцад сургалтыг зохион байгуулсан Киргизстан улсын эрүүл мэндийн яамны харъяа хөл хориот ба гоц аюулт халдварт өвчний төвийн захирал С.Т. Абдикаримов, дэд захирал нар суралцагчидтай уулзаж Биоаюулгүй ажиллагааны сургалтын ач холбогдол, улс орнуудын мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагааны талаар ярилцлага өрнүүлж, ОХУ-ын Саратов хот дах тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний “Микроб” хүрээлэнгийн оношилгооны технологийн лабораторийн эрхлэгч В.Е. Куклев хээрийн тандалт судалгааны автолабораторийн үйл ажиллагааг танилцуулсан.
Уг сургалтаар Монгол улсын 12 байгууллагын мэргэжилтнийг биоаюулгүй ажиллагаа, биохамгааллын сургагч багш бэлтгэсэн нь байгууллага тус бүрдээ биоаюулгүй ажиллагаа, биохамгааллын асуудлыг хэрэгжүүлэх, сургалт хийх, хамтран ажиллах боломжийг цогцоор нь бүрдүүлсэн.
Энэхүү сургалт нь мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудыг биоаюулгүй ажиллагаанд сургах үүрэг бүхий сургагч багш нарыг бэлтгэх сургалтын эхний шат бөгөөд цаашид үндэсний хэмжээнд биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааны сургалтуудыг зохион байгуулах юм.

Нийтлэсэн огноо: 2017.12.12

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter