You are here: Home / ЗӨСТ / Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд тарваган тахлын өмсгөл өмсөх, тайлах дадлага сургалт хийлээ
Хөвсгөл аймгийн ЗӨСТ нь 2017 оны эрүүл мэндийн байгууллагуудад чиглэсэн сургалтын төлөвлөгөөний дагуу “Тарваган тахлын 1-р зэргийн өмсгөл өмсөж, тайлах дараалал” сэдвээр хувийн хэвшлийн “Мөнхтулгуур”, “Тана”, “Ренчинжугнай”, “Оюу-Ундраа” зэрэг эмнэлгүүдийн 50 гаруй эмч, сувилагч ажилчдад дадлага сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар өмсгөлийг хэрхэн зөв өмсөж тайлах, хувцасны стандарт хэмжээ, маск хийх аргыг зааж сургалаа.
Цаашид жил бүр зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө эрсдлээс хамгаалах дадлага сургуулилтыг зохион байгуулж, эрсдлийн үеийн бэлэн байдлыг ханган ажиллахад хамтран ажиллахаар боллоо.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.12.14