Таны мэдлэгт
ДЭМБ галзуу өвчний шинэ зөвлөмжийг зарлаж байна
2177

2018 оны 01-р сарын 18. Женев – ДЭМБ 2010 онд тунхагласан галзуу өвчний өртөлтийн өмнөх болон дараах урьдчилан сэргийлэлтийн зөвлөмжөө шинэчлэн өөрчилж байгаагаа зарлалаа. Шинэ зөвлөмж нь сүүлийн үеийн баримтуудад тулгуурласан, вакцины үнэ, тун, цаг хугацааг хэмнэх, аюулгүй байдал, эмнэл зүйн талаас үр дүнтэй байхыг гол чиглэлээ болгожээ. Мөн ийлдэс эмчилгээг оновчтой хийх талаар тусгасан байна.

Дархлаажуулалт хариуцсан SAGE (Strategic Advisory Group of Experts – Стратегийн зөвлөх шинжээчдийн групп)-ийн 2017 оны 10-р сарын хурлын байр суурийг ДЭМБ дэмжиж зөвлөмждөө тусгасан байна. Галзуу өвчний вакцин, ийлдэс эмчилгээний талаарх ДЭМБ-ын энэхүү шинэчилсэн зөвлөмжийг 2018 оны 04-р сард нийтлэгдэх Тархвар зүйн 7 хоног тутмын мэдээнд бүрэн эхээр нь тавихаар болжээ.
Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үндсэн хоёр бодлогыг баримтална. Үүнд: 1. Нохдыг вакцинжуулснаар хүн халдварлах эрсдлийг таслан зогсооно. 2. Хүний вакцинжуулалт нь өртөлтийн өмнө ба дараа гэсэн хоёр хэсэг байна. Одоогийн байдлаар галзуу өвчний хүний вакцин нь идэвхигүйжүүлсэн эсийн өсгөвөрт хийсэн, тэсвэр өндөр, эсрэг заалтгүй байхыг шаарддаг.

Өртөлтийн дараах урьдчилан сэргийлэлт (PEP)
ДЭМБ-аас II ба III зэрэглэлийн өртөлтөд вакцин яаралтай хийлгэхийг зөвлөдөг.
ДЭМБ-аас гаргасан галзуу өвчний өртөлтийн зэрэглэл:

  • Зэрэглэл I – Амьтанд хүрэх ба хооллох үед арьсны гадаргууг гэмтээлгүй долоох
  • Зэрэглэл II – Арьсыг хазах, цус гаргалгүй хөнгөн самардах, гэмтсэн арьсыг долоох
  • Зэрэглэл III – Самардуулж, хазуулан нэг ба олон шарх олох, салст бүрхэвч долоох үед шүлсээр бохирдох, сарьсан багваахайд хазуулж, самардуулахад шарх үүсэх

Өртөлтийн дараах урьдчилан сэргийлэлт доорх алхмуудаас бүрдэнэ.

  1. Өртөлтийн аль ч тохиолдолд 15 минутын турш шархыг савантай усаар сайтар хөөсрүүлэн угаах, боломжтой бол иод агуулсан цэвэрлэгч, вирүсийн эсрэг бэлдмэл, зориулалтын бэлдмэлээр шархыг цэвэрлэх
  2. Ийлдсийг өртөлтийн III зэрэглэлийн үед хийнэ. Шархыг оёх шаардлагатай бол сул хөвөрхий байдалтай оёх ба ийлдсийг шархруу нэвчсэний дараа оёно.
  3. Галзуу өвчний вакциныг өртөлтийн дараа яаралтай хийнэ.

Эх сурвалж: http://who.int/neglected_diseases/news/Rabies_WHO_has_published_new_recommendations_for_immunization/en/

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter