Цаг үеийн
“Зоонозын өвчний холбогдолтой амьтадтай ажиллах үед мөрдөх халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгууллаа
1039

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газартай хамтран Гачуурт, Толгойт, Гүнт, төвийн хэсгийн нийт 32 байгаль хамгаалагч нарт Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд “Зоонозын өвчний холбогдолтой амьтадтай ажиллах үед мөрдөх халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтад зоонозын халдварт өвчний үед ажиллах биоаюулгүй ажиллагааны тухай ойлголт, хувийн хамгаалах өмсгөл, монгол оронд зонхилон тохиолдох зооноз өвчний төлөв байдал, зооноз өвчний холбогдолтой болон туршилтын амьтан барих, арчлах, хадгалах, устгах, халдваргүйтгэлийн бодисын нэр төрөл, хэрэглэх арга зэрэг чиглэлээр мэдээлэл өглөө.

Нийтлэсэн огноо: 2018.01.26

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter