2018 оны 02-р сарын 21-22-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас 23 сумын, 6 өрхийн ЭМТ, НЭ, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн статистикч эмч нарт “Эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтнүүдийг чадавхжуулж, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргалтыг дэмжих нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтад ЗӨСТ-ийн биологич В.Баярдалай “Хөвсгөл аймгийн зоонозын халдварт өвчний төлөв байдал”, ЗӨСТ-ийн статистикч бага эмч Ш.Амарсайхан “2017 онд сум болон өрхийн ЭМТ-үүдээс ирүүлсэн мэдээнд хийсэн дүгнэлт, алдаа цаашид анхаарах асуудал” сэдэвт илтгэл танилцуулж, санал, хэлэлцлүүлэг явууллаа. Мөн өвчлөлийн мэдээллийн хүснэгтийн давуу болон сул талыг ярилцаж, цаашид 2018 оноос мөрдөх хүснэгтийг гаргалаа. Сургалтын үеэр төрийн дээд шагнал хүртсэн 2 статистикч эмчид болон амжилт бүтээлээрээ манлайлсан тэргүүний нэгжүүдэд шагнал гардууллаа.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2018.02.27